Бразилийн эхний даваа Швейцар

Бразилийн шигшээ толгойлсон E хэсэг

Тус багийн гол тоглогч Нэймар: "Коутиньо, Хесүс бид 3 Дэлхийн аваргын цомыг шийдэх болно" хэмээн том ам гарсан. Мэдээж дэлхийн 5 удаагийн аваргууд гол нэр дэвшигчдийн нэг бол мөн.

Дан шилдэг залуусаар дүүрэн буй Бразилчууд хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр Швейцар улсын эсрэг хийнэ. Ростов хотын "Ростов цэнгэлдэхэд болох эхний тоглолт тэднийг хэрхэн уяа сойлго нь таарсаныг харуулах биз ээ.

Тэд хэсгээсээ гарах бүрэн магадлалтай ч Швeйцар, Сeрб гэсэн эвгүй өрсөлдөгч нараа хожих хэрэгтэй. Тэдний өрсөлдөгч Швейцарын шигшээ баг 10 дахь удаагаа ДАШТ-д тоосоо өргөнө.  Олон газраас шилдэг тоглогчид цуглуулсан Швейцарууд тийм хялбархан өрсөлдөгчид биш. Г.Шака, Х.Шакири зэрэг олон шилдэг залуус Бразилчуyдтай ана мана өрсөлдөх биз ээ. 

Ямартай ч Бразилчууд хэсгээсээ нэгээр гарахын төлөө Швейцарыг эхлээд хожих хэрэгтэй. Швейцарчууд ч хэсгээсээ шалгарахын тулд эхний тоглолтондоо бүх хүчээ дайчлах нь гарцаагүй. Уг тоглолт Ням гаригаас даваа руу шилжих шөнө 03:00 цагт Ростов хотноо болно. Нeймарын "том ам" хэрхэн үргэлжлэхийг хэн ч таашгүй. Ямартай ч Бразилчууд энэ ДАШТ-ий хамгийн үзүүштэй баг байх нь тодорхой.

сэтгэгдэл үлдээх