ХЯТАД УЛСЫН ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ С919 ОНГОЦНЫ ЗАХИАЛГА 1000-Д ХҮРЧЭЭ

Хятад улсын дотооддоо үйлдвэрлэж буй С919 онгоцны захиалга 1000-д хүрсэн хэмээн тус улсын Иргэний агаарын тээврийн орлогч дарга Ли Жянь мэдээллээ. 
Мөн тэрбээр 2020 оны сүүлээр С919 нисэх онгоцонд “Иргэний нислэгийн туршилтын  гэрчилгээ” олгож, 2021 онд эхний онгоцыг хэрэглэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгааг дуулгав. Түүний хэлснээр Хятад улсын нисэхийн салбар ойрын жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 2025 оноос өмнө бусад төрлийн онгоц үйлдвэрлэх салбарт хүч үзэж, үйлдвэрлэлийн судалгааны болон ашиглалтын аюулгүй байдлын зэрэг 10-15 томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлнэ гэлээ. С919 онгоцыг үйлдвэрлэх судалгаа, үйлдвэрлэлийн ажлын хүрээнд Шанхай хот нисэх онгоц үйлдвэрлэлийн цогц газар болоод байна. Тус хотын Пудун дүүрэг нь Азидаа хамгийн том бөгөөд дэлхийд эхний гуравт орох том хэмжээний нисэх онгоц үйлдвэрлэх бааз болжээ.
2016-2020 оны хооронд тус дүүрэгт нисэх онгоц үйлдвэрлэх салбарын 200 аж ахуй нэгж нээгдэж, жилд 150 ширхэг том оврын иргэний нисэхийн онгоц үйлдвэрлэх хүчин чадалтай болох зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд 120 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. 
Дашрамд дурдахад, олон улсад С919-тэй ижил төрлийн нисэх онгоц нэг ширхэг нь 50 сая ам.долларын үнэтэй байдаг аж.
 

сэтгэгдэл үлдээх