Би ирээдүйтэй хүн шүү дээ

Хатуу өвөл уясахуй дор түмэн бодис сэргэж, хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ. Ирж яваа цагийн түүчээнд амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн уяран жаргадаг цаг бол хавар. Охид нүцгэрч, модод өтгөрөөд Монголын хавар мөн чиг сайхан шүү гэж яруу найрагч анд Ч.Ууганбаяр маань хэлдэгсэн. Үнэхээр үнэн үг. Бүсгүй нь гоолиг сайхан, эрчүүд нь хийморьтой сайхан байхад энэ Монгол дэрсхийгээд л хөгжинө. Монголын өмнө тулгараад байгаа асуудлын цорын ганц тайлбар нь энэ.

1Хахир өвлийн жавар 20 жилийн турш нүүдэлчдийг үлээлээ. Одоо болсон хангалттай. Бидний сэргэх цаг болсон. Тэд маань бидний ирээдүй. Соц нийгэмд сэглүүлсэн бидний оюун тархийг та нар л сэргээнэ. Хожмын та нарын үед ах нар маань УЛС ТӨР, УУЛ УУРХАЙ-д хошуурцгаагаад мэдлэгийг улан дор, мэргэжлийг боловсролтон /боловсруулсан бүтээгдэхүүн/, амьдралыг эрх мэдэл дамжин хүрэх мөнгөний гарц, улс орны тусгаар тогтнолыг дусал ч цусгүйгээр олж авсан гэж төсөөлөөсэй гэж огтхон ч хүсэхгүй байна. Мундаг боловсролтой мэдлэгтэй байгаасай гэж ерөөхгүй. Гол нь өөртөө итгэлтэй хийсэн чаддаг ажлаараа өөрийгөө, гэрээ босгоод дараа нь бусдын асуудлыг шийдэж байгаасай гэж хүсч байна. О.Магнай, Д.Дагвадорж нэгнээ хэвлэлийн хурлаар дамжуулан заналхийлж байг хамаагүй. Хоёр нам нэгнээ буруутгаж байг хамаагүй. Үнэнийг нь олж хужрыг тунгааж сураасай. Баахан сургааль номчирхсон хэрэг болно. Хэрэлдсэнд орвол дэлхий нээлттэйг сануулья.

1Миний залуус мундаг шүү. Ямартай ч дэлхийг эзлэх яль шальгүй /Гүег хааны өргөөнд/ төлөвлөгөөг хүүрнэлдэж суусан өвгөдийн удам. Олон монгол залуус гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшиж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж явна. Монгол залуусын оюуны өндөр чадамж, уйгагүй хичээл зүтгэлийн ачаар тэд дэлхийн хэмжээнд сэтгэж, ажиллаж, амжилт гаргаж эхэллээ.

1Хэн нэгнийг муулахыг хүсээгүй ч төр засаг дэндүү хойрго байна даа. Энэ л залуу насанд өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө уйгагүй зүтгэн хөдөлмөрлөж, зовж шаналж байгаад ч болов амжилтад хүрч чадвал энэ насны амьдралын чинь утга учир болно. Өнгөрсөн үе чинь нисээд л алга болно. Ирээдүй чи энэ суурин дээр амьдралаа цогцлооно. Эцгийн алдааг шүүх эрхгүй гэдэг үнэн үг. Болоод өнгөрсөн бүхний хойноос чулуу шидэх нь ирээдүйд хэр зохимжтой байх бол. Мянга мянган залуус өөрийгөө засаад, өрхөө додомдоод... одоо төрөө засья гээд ирж явна. Бидний муу хэлээд байдаг гадаад дахь боолын хөдөлмөр эрхлэгчид. Үүрээ засья гэх нөхдүүдээ төрийн бодлогоор дэмжихсэн.

1Монголд өөрийгөө ялна, монгол хүн өөрийгөө ялна гэдэг хамгийн том асуудал болчихоод байгаа юм биш үү. Өдөр тутмын мэдээллийн сүлжээгээр ямар мэдээлэл авдгаа өөрөө ямар сэтгэгдэлтэй үлддэгээ анхаараад нэг үз. Нөхөрсөгөөр хэлье. Улс төр, бизнес, гэмт хэргийн тухай муу муухай бүхэн. Яагаад нийгмийн сэтгэлзүй ийм болсныг ирээдүйн залуус та бүхэн л засна. Мэдлэгтэй хэрнээ сэтгэлгүй эрдэм хэзээ ч хол явдаггүй юм. Гэртээ, гадаа ч сэтгэлгүй бол яаж бүхэл бүтэн улс амар тайван байх билээ.

1Гуних цаг үе олон ч ийм сайхан залуу үе ирээдүйг залгуулна аа гээд өндийн босч байхад.. гэж сэтгэлээ цагаатгаж сууна. Аз жаргалтай ирээдүйг төсөөлж байна. Хүн болгон өөр л дөө. Гэхдээ миний хүү гэрэл гэгээ дүүрэн амьдралд амьдрах биш түүнийг цогцлоон бүтээгээсэй гэж туйлаас хүснэ. Ирээдүйг би орд харш, баян тансагаар нь биш өвгийнхөө сургасанчлан АМАР ТАЙВАН-ыг төсөөлнө. Бие биедээ халуун дулаанаар ханддаг, бие биенийгээ хайрладаг тийм л ДИВААЖИНГ хүснэ. Миний залуус мундаг шүү. Алга урвуулахын хооронд л тэд бүтээж чадна.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх