МАНАН-гийнхан нууцаар уулзаж, АТГ хэмээх сүүлчийн “цайз”-аа авч үлдэхээр ярилцлаа

Манайхан МАНАН бүлэглэл гэж олон жил ярьж ирсэн. Үүнийг бүрдүүлдэг хүмүүсийг ч барим тавим нэрлэдэг юм. Тэгвэл нэр цохогддог хүмүүс өнөөдөр /2018.7.1./ нууцаар уулзжээ.

Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АТГ-ын дарга Х.Энхжаргал нар “Тотал”-ын оффист уулзжээ. Харин уулзалтад хүрэлцэн очих ёстой байсан Ерөнхий сайд асан С.Баяр очиж амжаагүй байна. Тэдний хувьд ингэтлээ сандарч, Улаанбаатарт уулзалдах шалтгаан нэгэнт бий болсон гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноос хойш ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга нар солигдсон. Харин энэ уулзалтад оролцсон эрхмүүдийн үед томилогдсон АТГ-ын дарга Х.Энхжаргал л ажилдаа үлдээд байгаа юм. Гэхдээ Х.Энхжаргалыг солих сонирхлоо Ерөнхийлөгч Х.Баттулга нуудаггүй. Гэсэн ч сольж чадалгүй өнөөг хүрсэн. АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд олон хүнд “цохилт”-ыг авч байгаа ч гүрийсээр өнөөг хүргэсэн нь эдгээр нөхөдтэй нь холбоотой гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг.

Хамгийн сүүлд, өнгөрч буй долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр хамт сууж байгаад Х.Энхжаргалыг дуудаж АТГ-ын даргын ажлаа өг гэж шахсан байдаг. Үүнээс гадна нэр бүхий гишүүдийн сэдрээсэн 60 тэрбумын асуудал салхитай өдрийн түймэр шиг л дэгдээд байгаа. Эдгээр нь дээрх нэр бүхий хүмүүсийг уулзалдахад хүргэсэн нь тодорхой юм.

Ер нь бол Ц.Элбэгдорж, М.Энхболд, Б.Хурц, Х.Энхжаргал нарын уулзах болсон хамгийн том шалтгаан нь тэдний хамгаалалтын сүүлчийн цайз хэрэм болсон АТГ-ын даргын албан тушаалыг хэрхэх вэ гэдэг юм. Хэрвээ АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа өгөх л юм бол тэнд дараастай олон асуудал шүүх рүү, прокурор руу, хамгийн гол нь ард түмний өмнө дэлгэгдэж, тэд ямар ч хамгаалалтгүй болно гэж хэвлэлүүд бичиж, улстөрчид ярьж байна. Шуудхан хэлэхэд тэд буюу олны ярьж бичдэгээр МАНАН бүлэглэлийнхэн сандралдаад эхэллээ. Тэд харин АТГ-ын даргын албан тушаалыг чухам ямар аргаар авч үлдэхээр болсон нь сонин байна. Ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 11 өдөр

Uuniig l nuraa