КРЫМЫГ УКРАИНД БУЦААЖ ӨГӨХӨӨС НААШ ОРОСЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

Крымын хойгийг Украинд буцааж өгөх хүртэл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энэ сарын 16-нд Хельсинки хотод уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөх төлөвтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. “ТАСС” агентлагийн мэдээлснээр, Д.Трампын энэ талаархи мэдэгдэлд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбар өгөхдөө “Олон улсын тавцанд хэлэлцэх асуудалд Крымыг Оросын нутаг дэвсгэр гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх нь байж боломжгүй юм. Энэ талаар хэзээ ч хэлэлцэхгүй. Учир нь Крым бол Оросын салшгүй хэсэг” гэжээ.

Э.Аянзаяа

сэтгэгдэл үлдээх

иргэн

  • [192.168.1.1]
  • 5 өдөр

Крымыг Орост буцааж өгөх ямар ч үндэслэл байхгүй 94.3 хувь нь оросууд амьдардаг ард түмэн өөрсдийн саналаар оросын бүрэлдүүнд орсон болохыг дэлхий нийтээр мэдэх цаг ирнэ. Оросын эсрэг хориг тавиад хохирооно гэсэн ойлголт байхгүй. Улам л хүчирхэг болно. 07.16-нд Трамп- Лутин нар уулзхад эл асуудлыг сэтгүүлчид хэвлэлийн бага хуралд сөхсөн боловч ВВ.Путин уг асуудлыг хаагдсан болохыг болохыг мэдэгпсэнМонголоос гайхал Баабар гэгч бирданк боож үхэх гээд байдаг болохоос нийт Монголчууд хүлээн зөвшөөрч байгаа шүүо шүү дээ

иргэн

  • [192.168.1.1]
  • 6 өдөр

Хоригоос нь айгаад ОХУ Крымыг буцааж өгөх үү Бүү өг Хориг тавилаа гээд Өөрсдөө л Хохироно шүү дээ