Путин наймдугаар сард Монголын хаяанд ирээд буцах аж

Энэ тухай Буриадын тэргүүний түр орлон гүйцэтгэгч Алексей Цыденов Байгаль орчмын бүсүүдээр хийсэн ажлын айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна. Яг хэзээ В.Путин хойд хөрш Буриадад айлчлах нь тодорхойгүй ч найдугаар сард гэсэн таамагтай байгаа юм байна.

Энэ нь түүний Буриадад хийсэн гурав айлчлал болох юм.

Алексей Цыденов Таловка тосгоны оршин суугчдад бүгдээрээ  ерөнхийлөгч Путинээ угтан авахад бэлдэе, яг хэзээ ирэх нь түүний ажлын төлөвлөгөөнөөс шалтгаална хэмээн тайлбарлажээ, хэмээн asiarussia.ru сайт мэдээлэв.

Харин тэрээр урагш ухасхийн Улаанбаатарт ирэхгүй байхдаа гэх ч хүн байна.

сэтгэгдэл үлдээх