КИМ ЖӨН УН АНУ-ЫГ ХУУРАХ АВААС ЮУ ТОХИОЛДОХЫГ ХЭЛЖЭЭ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны талаар сайхан ойлголттой хэвээр байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхийн сацуу хэрвээ Ким Жөн Ун АНУ-ыг хуурах аваас өөр арга зам руу эргэн орох болно гэж мэдэгдсэн байна.
 
Цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаагаа Умард Солонгосын эрх баригчид нуухыг оролдож байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад тэрбээр хариулахдаа “Харж л байя гэдгийг л та бүхэнд хэлж чадах байна.  Одоогоор Умард Солонгос улс нэг ч удаа цөмийн туршилт хийж, баллистик пуужин хөөргөөгүй” гэжээ.
 
АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6 дугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Уулзалтын дүнд талууд үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Ким Жөн Ун энэ үйл явцыг хоёр улсын харилцаан дахь шинэ эхлэл гэж мэдэгдэхийн сацуу цаашид томоохон өөрчлөлт хийхээ амласан юм.

сэтгэгдэл үлдээх