Б.Хурц БНСУ-д элчин сайдаар хэзээ явах вэ

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц БНСУ-д Элчин сайдаар томиологдох шийдвэр гарснаас хойш бараг хагас жилийн хугацаа нүүр үзэж байна.  Түүнийг Элчин сайдаар ажиллуулах  саналаа Монголын талаас БНСУ-д хүргүүлсэн гэх мэдээлэл дуулдснаас хойш бас чамгүй хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тэрбээр үүрэгт ажилдаа очоогүй байгаа.

Харин энэ талаархи сэтгүүлчийн асуултад Гадаад харилцааны сайд Цогтбаатар  “Манай талаас Б.Хурцыг БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар баталсан саналаа хүргүүлсэн. Гэвч БНСУ-ын талаас манайд одоогоор хариу ирүүлээгүй байна” гэсэн хариу өгчээ.

УИХ-ын хэсэг гишүүд түүний талаар нээлттэй сонсгол зохион байгуулж, парламентаар дэмжигдсний дараа Ерөнхийлөгч хэсэг хугацаанд түдгэлзүүлж байсан билээ. 

сэтгэгдэл үлдээх

Иргэн

  • [192.168.1.1]
  • 3 Сар

Томилсон бол явуулах л хэрэгтэй

Зочин

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Английн МИ6-гийн тагнуул болсон этгээдийг юу гэж хүлээн авах вэ дээ!!!!!????