МОНГОЛ НААДАМ УРИАНХАЙ СУР ХАРВААГААР ЭХЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор өнөөдөр Урианхай сур харваагаар эхэллээ.

Уг харваанд нийт 200 харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлсний дотор Эрхий мэргэн Ч.Жамбал, дархан мэргэн М.Батгэрэл нарын 16 мэргэн цолтон өрсөлдөж байна. Урианхай сур харвааны шилдгүүд өнөөдөр 18.00 цагт тодорно.

Урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд Их Монгол Улсын үед үүссэн хэмээн үздэг. Тиймээс эртний ёс заншлыг өнөөг хүртэл хадгалан ирснээс гадна эмэгтэй хүн харвахыг цээрлэдэг байна. Мөн сур харвааны төрлүүдээс хамгийн том нум ашигладаг аж. Онох байны хэмжээ 350-450 грамм, харвах зай 40 метр байх бөгөөд энэ нь бусад харваанаас харьцангуй хүнд, том булцуутай сумаар харвадаг байна. 

сэтгэгдэл үлдээх