Оросын десантчид “нисдэг” КамАЗ-тай болно

Оросын агаарын десантын цэргийн материал-техникийн хангамжийн хариуцсан ОАДЦ-ийн орлогч дарга, хошууч генерал Нариман Тимергазин удахгүй оросын десантчид шүхрээр буулгадаг КамАЗ машины суурин дээр бүтээгдсэн шинэ техниктэй болно хэмээн мэдээлэв.

"Тайфун-ВДВ" төслийн хүрээнд агаараар тээвэрлэж, мөн онгоцноос шүхрээр буулгах боломжтой автомашиныг КамАЗ үйлдвэрт бүтээж байгаа юм байна.

Орчи үеийн зэр зэвсэг, тоног төхөөрөмжөөр хангагдсан энэ машин багийнхаа болон десантчидыг найдвартай хамгаалж чадах аж. Одоогоор туршилтын шатандаа явж байгаа бөгөө; 2018 онд туршилтыг бүрэн дуусгаж, 2019 оноос цувралаар үйлдвэрлэж эхлэх ажээ.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Жил

66 дугуйтай юм уудаа