ЭМД-гүй 2000 иргэнд В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

ЭМД-гүй 2000 иргэнд В, С вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Маргааш буюу баасан гарагт Сүхбаатарын талбайд элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний ЭХО фиброскан үзлэг хийж, мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

12-17.00 цагийн хооронд болох уг өдөрлөгийг “Дэлхийн хепатитын өдөр”-ийг угтан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамтран зохион байгуулах юм.

Халдваргүйтэл, ариун цэврийн шаардлага хангасан тусгай асарт дээрх шинжилгээнүүдийг авах бөгөөд иргэд зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ очно.

Эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэд энэ шинжилгээг өгч болох бөгөөд зорилтот бүлгийн 2000 хүнийг хамруулахаар төлөвлөсөн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 20 өдөр

Илрүүлгэ шинжилгээг өрхийнэмнэлэг бүр 2000 төгрөгөөр үзэж байгаа биз дээ .Харин B , C вирус тоолох байсан бол Сарангэрэл сайдад баярлалаа гэхсэн . Бүү шоуд .