МАХАТХИР МОХАМАД: БНХАУ-ЫГ САЙН ТҮНШ ХЭМЭЭН ҮЗДЭГ

МАХАТХИР МОХАМАД: БНХАУ-ЫГ САЙН ТҮНШ ХЭМЭЭН ҮЗДЭГ

КУАЛА ЛУМПУР. /Синьхуа/. Малайз улс Хятадыг сайн нөхөр, сайн түнш хэмээн үздэг бөгөөд цаашид ч энэ харилцаагаа бэхжүүлэх болно гэж Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохамад тус улсад айлчилж буй Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтан Гуо Еэжоутай ням гарагт уулзах үеэрээ мэдэгджээ.

“Манай улсын засгийн газар БНХАУ-тай уламжлалт, найрамдалт харилцаагаа цаашид гүнзгийрүүлж, эрх баригч намуудын харилцааг сайжруулж, бүх салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна” гэж М.Мохамад тэмдэглэжээ. Мөн тэрбээр тус улсад удахгүй хийх албан ёсны айлчлалаа тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна.

“Бид Хятад-Малайзийн харилцаанд онцгой ач холбогдол өгдөг бөгөөд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын тогтвортой хөгжлийг хангах үүднээс эрх баригч намуудын харилцааг сайжруулна” гэж Хятадын Коммунист намын төв хорооны олон улсын хэлтсийн дэд дарга Гуо Еэжоу мэдэгджээ.

МОНЦАМЭ:Э.Хулан

сэтгэгдэл үлдээх