БЭЭЖИН 1000 ГАРУЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

БЭЭЖИН 1000 ГАРУЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

БНХАУ Бээжин хот дахь 1000 гаруй аж үйлдвэрээ 2020 он гэхэд хаана гэж мэдэгдлээ. Хотын агаарын бохирдлыг багасгах болон хөрш, бүс нутгуудын эдийн засагт анхаарах, орлогыг нэмэгдүүлэх зорилготой хийгдэж буй хөтөлбөрийн хүрээнд ийм шийдвэр гаргажээ.

Бээжин нь динамик, өндөр технологийн үйлдвэрлэлд анхаарлаа төвлөрүүлж, 'энгийн' аж үйлдвэрлэлийг хална  гэж Бээжин хотын захиргаанаас гаргасан бодлого зохицуулалтын тайланд дурджээ.

Бээжин аль хэдийн 19 мянга 500 үйлдвэрээ бүртгэлээс хассан бөгөөд эхний ээлжид  2465 'энгийн' үйлдвэрээ хаах эсвэл өөр бүс нутагт нүүлгэнэ гэжээ.

2014 онд БНХАУ  Бээжин-Тяньжин-Хэбэй гэсэн мужийн харилцааг сайжруулах төлөвлөгөөт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь тус гурван мужийн хооронд өрсөлдөөн бий болгох зорилготой аж. Нөөц боломжоо үгүй хийх, үйлдвэрлэлийн хэт ачааллыг багасгах, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажилладаг байна.  

Энэ ажлын хүрээнд  Бээжин хотын аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийг зогсоох,  түүнчлэн их сургуулиуд болон зарим төрийн байгууллагуудыг Хэбэй мужийн шинэ эдийн засгийн бүс болох Шионган руу шилжүүлэхээр төлөвлөж байна.

Хүнд үйлдвэрлэлээр танигдсан Хэбэй мужийг хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүүтэй татахын тулд эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэл хийх,  тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох зэрэг ажлууд хийгдэх аж.

Хятадын Засгийн газрын энэ жилийн тайланд Хэбэй мужийн дундаж орлогыг 2013 оноос хойш 41 хувиар нэмэгдүүлсэн гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS 

сэтгэгдэл үлдээх