Н.Энхбаярын оронд дэвших утсан хүүхэлдэй хэн бэ

МАХН өнөөдөр 14.00 цагт Бага чуулганаа зарлажээ. Уг чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг дахин хэлэлцэхээр болсон аж. Эх сурвалжийн мэдээллээр хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаагийн дотор Шадар сайд асан Ц.Оюунбаатар өрсөлдөхөөр болж, жагсаалтыг нэмжээ. Хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж, намдаа хүсэлтээ гаргасан байгаа бол МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж мөн өрсөлдөх болсон байна. МАХН нам өнгөрсөн долоо хоногт Бага чуулганаа хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлсэн ч Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх боломжгүй гэж үзсэн учраас дахин нэр дэвшүүлэх хүнийг ярилцах шаардлагатай болсон юм. Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурван үндсэн шалтгаанаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхэхээс татгалзсан. Үүнд, Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу.Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй, Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж үзсэн байна.. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм. Эцэст нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр уг шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй тул бүртгэхээс татгалзсан юм.

МАХН-ын Энхбаяргүйгээр төсөөлөх аргагүй. Энэ удаад түүний оронд нэр дэвших эрхэм ч утсан хүүхэлдэй байх магадлал өндөр юм.

сэтгэгдэл үлдээх