МӨНГӨӨ ТӨЛСӨН МАН-ЫН ЖҮЖИГТ ЦЭЦ ТОГЛОВ

Цэцийн дээр хөх тэнгэр биш эрх барьж байгаа нам л байдгийг дахин нотолсон шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан нь Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн шийдвэрийг хойшлуулсан явдал.

Парламентын залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдож, өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар Хэнтийн 42 дугаар тойрогт ирэх аравдугаар сард нөхөн сонгууль явуулах тогтоолыг УИХ-ын хаврын чуулганаар баталсан билээ. Гэвч, энэхүү тогтоолыг нэр бүхий иргэд Үндсэн хууль зөрчсөн гэж цэцэд хандсан нь санамсаргүй тохиолдол биш хийгээд цаанаасаа захиалгатай жүжиг байжээ.

Цэцийн хэвлэлийн албанаас өгсөн албан мэдээлэл нь УИХ-аас 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг гаргалаа гэсэн товчхон өгүүлбэртэй.

Хэн мөнгө төлнө тэр хүссэн хөгжмөө захиалдаг гэгчээр энэ удаад мөнгөө төлсөн МАН-ын хөгжмийг Цэц уран чадамгай тоглосон нь Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдын эрхэнд халдсан шийдвэрийг гаргахад хүргэв. Ингэснээр Монголын парламент 75 уулаа бүтэн жил явна гэсэн үг. Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид хууль батлах төрийн хамгийн дээд байгууллагад төлөөлөлгүй мөн л бүтэн жил явахаар дүр зураг харагдаж байна.

2016 оны сонгуулиар Ардын намын тодотголтой бол бор халзан хонь байсан ч УИХ-д гарахаар, ялаглтынхаа шоктой хоёр жил явсан  МАН ялагдал хаяанд ирснийг ойлгосон болтой.  Түүхэнд байгаагүй гутамшигтай шалтгаанаар төрхөмд нь буцаасан Д.Гантулгын оронд намын даргаа сойлоо ч хуурай дүүгийнх нь хугарсан нэр, дээр нь эмээлийн хоёр бүүрэг шиг болсон эв нэгдлээсээ болоод  МАН нөхөн сонгуульд яагаад ч ялалт байгуулж, хүссэн амжилтаа үзүүлж чадахааргүй байв. Үндсэндээ МАН-ын дарга Хэнтий нутагтаа өвдөг шороодож байснаас  УИХ-д 64-үүлээ байсан нь дээр биз. Тэгээд ч үнэмлэхүй олонхын хувьд УИХ-д 65-уулаа байсан ч 64 үүлээ байсан ч онцын ялгаагүй гэсэн үг. Товчхондоо, наанаа оронгоо нураатал хэрэлдэж буй ч Хэнтийн нөхөн сонгууль дээр У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын эрх ашиг  аль хэдийнэ нэгдэж, ханцуй дотроо наймаалцсан байж. 

УИХ, аймаг орон нутагт үнэмлэхүй эрх мэдэлтэй нам, рейтингээрээ Монголын улс төрдөө аман хүзүүдэж яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөхөн сонгуулиар бүдэрвэл еэ еэ бөө вөө болно. Нөгөө өндөр рейтинг, том даргын имиж, 100 жилийн түүхтэй нам энэ тэр бол онигоо шүү дээ. Нөхөн сонгуулиар ялж чадаагүй нам, өвдөг шороодсон даргын тухай яриа л намаржин улс төрийн амны зугаа болно гэсэн үг.

Цэцэд хөгжмөө захиалж санасандаа хүрсэн МАН-ын улс төрийн нүүдлийг нь шинжвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авсан аваагүй  нийлбар дүнд өөрчлөлт гарахгүй гэсэн үг. УИХ-ын дунд суудлын цэцийн хуралдааны шийдвэрийг парламент хүлээж авахгүй байлаа гэхэд Их суудлын хуралдаанаас ийм шийдвэрийг гаргах нь ойлгомжтой. Тэнэг, тэгээд орон гаран биш бол Цэц юу гэж нэг асуудал дээр хоёр өөр шийдвэр гаргах вэ дээ. Үндсэн хуулийн үзэл санаа, түүний тулгуур зарчмыг уландаа гишгэх нь цэцийн гишүүдийн хувьд хэвийн зүйл болсон.

Тэгэхээр 2019 оны нөхөн сонгууль болно гэдэг бараг л үлгэр, 2020 он хүртэл Хэнтийн 42 дугаар тойргийнхон төрд төлөөлөлгүй явж ч мэдэхээр нөхцөл байдал үүсчээ.

Хүн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан, магнайдаа залж явах үүрэгтэй Үндсэн хуульдаа биш эрх мэдэлтэнд үйлчлэх болсон Цэцийн хувьд иймэрхүү улс төрийн шог тавилттай драмд тун ч чадамгай тоглодог болоод удаж байгаа. Цэцэд хэн мөнгө төлсөн, хэнийг хэн тэнд томилсон нь Үндсэн хуулийг яаж ч өөртөө тохируулж үйлчлүүлж болдог тогтолцоогоо нураагаагүй цагт шүү дээ. Тэр тусмаа Үндсэн хуулийн цэц нь өндөр боловсрол, ёс зүйтэй хуульчдаар биш улс төрчдийн халаасны хүмүүсийн үүр  оромж болсон үед Цэцээс цэцэн шийдвэр хүлээх бүр ч хэрэггүй.

Унжаад байхаар яваад өгөөсэй гэж Д.Гантулгын “бандаашийг тайлах”-ыг хамгийн их хүссэн хүн бол Н.Энхбаяр. Гээд түүний хувьд “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч болж байна. Нөхөн сонгуульд өрсөлдөхөөр 13 нам Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, гуравдагчид бие халаалтаа хэзээний эхлүүлж, зарим нэг нь гүйж харайж хүртэл үзсэн.

Өөрийгөө хэдийнэ гишүүнд тооцчихсон хүмүүсийн хувьд инээх ч биш, ярвайх ч биш хэцүү байгаа л байх. Гэвч, манаж яваа хуулиа машинаар сольчихдог Цэцтэй хойно уйлаад яахав дээ, Н.Энхбаяр минь.

ЭХ СУРВАЛЖ: news.mn

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 25 өдөр

Ёстой бузар

Зочин

  • [192.168.1.1]
  • 25 өдөр

Иргэн

  • [192.168.1.1]
  • 25 өдөр

Нүдний булай хүрэлсүх чиний хийсэн хар хор толгой хоосон матарууд ИЙМЭЛ юмандаа сайн үнэн жижиг гар бна ӨМНӨӨСӨН ичиж бна

Зочин

  • [192.168.1.1]
  • 25 өдөр

МАН ЁСТОЙ НҮДНИЙ БУЛАЙ ПИЗДААНУУД ЗГЫГ ОГЦОРУУЛАХ ЁСТОЙ ИЙМ ТӨР МОНГОЛД БНА ДЭЛХИЙ МЭДВЭЛ ШИВШИГ ШҮҮ ЗАРЛДАГ Ч ЮМ БИЛҮҮ ДЭЛХИЙН УЛС ТӨРД ОРОН БҮРД МЭДЭГДЭХ ЁСТОЙ ЮМ БНА МАНАНГИЙН БУЛАЙГ !