УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2018.08.24/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.00 цагт болохоор товлогджээ. Шүүх хурал өнгөрсөн баасан /2018.08.17/ гаригт товлогдсон боловч  хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тул шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулаад байсан юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заагаад байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: news.mn Э.АРИУН 

сэтгэгдэл үлдээх