ЗТХЯ-ны зарим газрын даргыг сонгон шалгаруулах хүсэлтийг ТАЗ-д хүргүүлжээ

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тус яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Тэгвэл төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Зам тээврийн хөгжлийн яамны зарим газар, хэлтсийн дарга нарын орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар болжээ. Улмаар энэ талаарх хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулах юм.

сэтгэгдэл үлдээх