Х.Ариунбат Монголын түүхэнд анхны параглайдингийн медаль хүртлээ

Малайзид параглайдингийн олон улсын тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Уг тэмцээнд 28 орны 74 тамирчид өрсөлдөж байгаа юм.

Монголоос гурван тамирчин оролцож байгаа бөгөөд “Монгол параглайдинг” клубын шүхэрчин Хадхүүгийн Ариунбат Монгол Улсын түүхэнд энэ төрлийн спортын олон улсын анхны медаль, хүрэл медаль хүртлээ хэмээн ОХУ-ын asiarussia.ru мэдээллээ.

Х.Ариунбат хүрэл медалиас гадна 400 еврогийн мөнгөн шагнал хүртжээ.

сэтгэгдэл үлдээх