УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нүүрсний наймаачин болжээ

Т.Аюурсайхан гэж аюулын сайн гишүүн байлаа. Н.Баганбанди Ерөнхийлөгчийн туслах байсан. МАН-д Шинэчлэлийн хороо байгуулж ах нараа сандаргаж явсан. МАН-ыг ялагдсан үед “Монголоо аваръя” хөдөлгөөн байгуулж мандаж байсан. ШӨХТГ-ын дарга болж шуугиулж явсан залуу.

2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулаад эрхэм гишүүн болж байв. Гишүүн болсноосоо хойш ч чанга дуугардаг хэдийн нэг байлаа.

Нэг ёсондоо Т.Аюурсайхан энэ хүртэл явсан замналдаа шударга ёсны дуу хоолой болсоор, өөртөө эрэмбэ тогтоож чадсан залуу юм.

Тэрээр хамгийн сүүлд Тавантолгойн IPO-г эсэргүүцэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас эсрэг байр суурь илэрхийлж байгаад таг болсон. Удалгүй чуулган ч завсарласан.

Тэгвэл мань эр ойрд тун завгүй ажилтай болсон дуулдах болов. Ойрд ч гэж, өнгөрсөн хавраас хойш юм л даа.

Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд солигдож, дэд захирал байсан Б.Ганхуяг оронд нь очсон.

Б.Ганхуягийг захирал болгосон гол хүмүүсийн нэг нь Т.Аюурсайхан гэж байгаа. Т.Аюурсайхан Б.Ганхуяг хоёрын холбоо сүлбээг тоочих нь илүүц биз. Ямартай ч МОХ, Монголоо аваръя энэ тэр гээд явж өгнө.

Хамгийн ноцтой нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөд хөрш рүү худалдаалагддаг нүүрсний гэрээнд Т.Аюурсайхан гишүүн гараа гүнзгий дүржээ. Тавантолгойн нүүрсний гэрээ гээч ашиг унац ихтэй айхтар том наймаа байдаг гэдгийг бид зөндөө л ярьдаг, сонсдог.

Тонн тутмаас нь тодорхой тоны цент “хусдаг” энэ бизнесийг эрх мэдэлд хүрч байж хийдэг гэдгийг бас ярьцгаадаг.

Бүр үүнийг хийдэг албан тушаалтны нэр ус, авдаг мөнгөн дүнтэйгээ өмнөх Засгийн газрын үед яригддаг л байлаа. Даанч хууль хяналтын байгууллагынхан ийм асуудлын хаагуур өнгөрдөг нь мэдэгддэггүй юм. Хэвлэлийнхэн бидэнд мэдээлдэг хуулийн байгууллагын хүн лав алга.

Ийм “наймаа” хийгээд Их хурлын гишүүний үүргээ ч мартах шахаад байгаа Т.Аюурсайхан гэж шинэ цагийн бийлэгжүү нөхөр Төрийн ордонд ч хамтран зүтгэгч У /бас МОХ/-гаа дагуулчихсан явдаг болсон байгаа юм. Олон зуун саяар хурдан удмын адуу худалдаж аваад л… Толгой толгой доллар гаргаж панз үсэргээд л… Нүүрсний квот авах уу гэж гишүүдэд санал тавиад л…/Нүүрсний квот гэхээр улс төрийн хүрээнийхэн, энэ бизнесийг мэддэг хүмүүс ойлгодог гэсэн./

Яг ийм яриа хөөрөө, мэдээлэл маягийн юм Төрийн ордноор битүү яригдаж байна. Т.Аюурсайханы журмын нөхөд ч “Хайран залуу” хэмээн халаглаж сууна.

Төрийн ордны мэдээ “тэмтрэх юмтай”, олны яриа ортой гэдэг. Үүнийг бичлээ, мэдээллээ уурсахын оронд өөртөө дүгнэлт хийгээд биеэ татаж авахыг зөвлөе, Аюурсайхан минь!

Үргэлжлүүлнэ…

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧИД

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 12 өдөр

Эрдэнэставантолгойн гүйцэтгэх удирдлагаар үеийн үед л хулгайчууд очдог хойно доо. Зорилго нь нүүрсний гэрээ болон тэндэр авах. Их бага гэхгүй бүх юм руу өлөв долов гэсэн арчаагүй сүгнүүд. арван тэрбумын юм байсан ч, арван саяын юм байсан ч хувийн сонирхол гаргаастай. Бас захирал нэр зүүгээд тав, арван саяын цалин авч байгаа хүмүүс байж үнэн шинжгүй дургүй хүрмээр шуналтай хар хувалзууд. Ганхуягийг гайгүй юм байх, бас ч гэж шударга эр байх гэсэн бусадтайгаа ялгаагүй шуналтай тэрүүхэн дэндээ явуургүй нэг муу санаатай, ашиг сонирхол ихтэй нөхөр.