ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30 цагт “Холидей Инн” зочид буудалд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган эхэлнэ. Утас:91915340, 88844482

09.00 цагт ГХЯ-нд “Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн хуралдай” болно.

10.00 цагт Монголын Үндэсний музейд “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт “IBIS STYLES” зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” семинар болно. Утас:88210052

11.00 цагт Радио, телевиз, медиа урлагийн их сургуульд сэтгүүлч Б.Саруулын “Өөрөөс эхлэх амьдрал”хэмээх энэхүү номын нээлт болно.Утас:99094038

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Цагаатгалын тухай хуулийн 20 жилийн ойн талаар хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хойтын буянд зориулан ном хурна. Утас:88048481, 88081261

11.40 цагт Хэлмэгдэгсэдийн хөшөөнд Төрийн гурван өндөрлөг цэцэг өргөнө.

12.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99027019, 88007709

12.00 цагт Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Дуучин Ш.Хүрэлбаатаын “Сурагч насны дурсамж” цомгийн нээлт болно.

14.00 цагт "Дэлхийд тархсан Монгол өв" төслийн хэлэлцүүлэг ГХЯ-нд болно. Утас:90110009

сэтгэгдэл үлдээх