Баруун аймгуудын цахилгааныг гурав хоног хязгаарлана

Есдүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд өглөөний 06:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын цахилгааныг хязгаарлахаар болжээ. Учир нь Оросын Холбооны Улсын Красноярскийн эрчим хүчний системээс засвар үйлчилгээ хийхээр болсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх хугацаанд аймгийн төвийн албан байгууллагуудад Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүч авч түгээх аж.

сэтгэгдэл үлдээх