Орон нутгийн замд ноцтой осол гарч долоон хүний амь нас хохирчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 605 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 425 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас долоон хүний амь нас хохирч, нийслэлд 17 хүн гэмтэж бэртсэнээс дөрөв нь бага насны хүүхэд байсан байна.

Орон нутагт бүртгэгдсэн зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд энэ төрлийн осол нь хурд хэтрүүлэх, аюул тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ  авч чадаагүй байх зэргээс шалтгаалж байгаа аж.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 119 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба зам тээврийн осолд өртөж, холбогдсон жолооч 3, явган зорчигч 3 бүртгэгджээ.

Түүнчлэн амралтын өдрүүдэд осол, хэргийн газрын орхиж явсан 7 осол бүртгэгдсэнээс 3 хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгалтыг ажлыг явуулж байгаа бөгөөд гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 осол, мөргөлдөх хэлбэрээр 3 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 09.08-ны өдөр 09 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг асфальтан замд амины T.Probox маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын 3 хүний амь нас хохирсон,
  2. ХУД-ийн 19-н үйлчилгээний төвийн арын замд Crown маркийн автомашины жолооч нь ээжийн хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн ослууд бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж.

Т.Гэрэл

сэтгэгдэл үлдээх