Тэмээн сүүл буюу Олгой хорхойн домог

Говийнхны дунд нэгэн домог яригддаг. Тэр нь Олгой хорхойн домог. Энэ хорхой элсэн доогуур гүрвэлзэн явдаг бөгөөд  түүнд уурганы үзүүрээр хүрэхэд л уургаар дамжин хүний гар цаашлаад бүх биеэр нь хор гүйж ногоороод амь насанд хүрдэг аюултай хорхойн тухай юм.

Гэвч эрдэмтэн, судлаачид уг амьтныг хайсаар 100 гаруй жил болсон ч өдгөө нэгийг ч олоогүй байна.  Гэcэн хэдий ч говийнхон Олгой хорхойн домгоо ярьсаар, итгэсээр  бүр "энэ байна" гэж заадаг гэнэ.

Галбын говиор нутаглаж буй хүмүүсээс "Танай энд Олгой хорхой байна уу" гэхэд  тэд "Байна аа. Манай  ботгоны зэлний цаад хонхорхойд байгаа" гээд зааж өгдөг. Очоод үзэхээр тэмээн сүүл хэмээх могой байж байдаг" гэж хорь гаруй жил сээр нуруутан амьтан судалж буй профессор Х.Тэрбиш  ярьсан юм.  Тэгэхээр говийнхны ярьдаг  тэр Олгой хорхой нь одоогийн Тэмээн сүүл могой байж болох талтай ажээ.  Үнэндээ энэ могой нь хоргүй ч домогт өгүүлсэнчлэн элсэн доогуур гүрвэлзэж явдаг юм байна.

Олгой хорхой буюу Тэмээн сүүл  нь  бусад могойноос гаднах төрхөөрөө ялгарах онцлогтой. Яг л  олгой шиг  толгой, сүүл нь мухар байдаг аж. Нутгийн иргэд харагдах төрхөөс нь Тэмээн сүүл гэж нэрлэснийг  шинжлэх ухаанд  авч хэрэглэжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх