Дэлхийн аварга Д.Сумъяа ДАШТ-ий хос хүрэл медальтай боллоо

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүргэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа энэ жилийн ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа анхны медалийн салхийг хагаллаа.

 

Тэрбээр ДАШТ-ээс 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочдоос Дэлхийн аваргаас гурван медалийг эх орондоо авчирч чадсан анхны тамирчин болов. 

сэтгэгдэл үлдээх