ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл хамтран Монгол орныг гадаадад сурталчилан таниулах зорилгоор хэрэгжүүлж буй “Өнөөдрийн Монгол” төслийн нээлт МОНЦАМЭ” агентлагийн Мэдээллийн төвд болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд "Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Соёлын төв өргөөнд "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" сэдэвт зөвлөгөөн болно. Утас:88058053

09.00 цагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн хөгжил хамгаалалд зарцуулж буй зардлын талаар мэдээлэл хийнэ. Утас:86094455, 88059360

09.30 цагт "Holiday Inn" зочид буудалд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” сэдэвт чуулган болно.Утас: 88059360

11.00 цагт “Бодь” цамхагт “Экспо Монголиа-2018” олон улсын үзэсгэлэн, бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 94009471

11.00 цагт ХСҮТ-д хавдарын эрт үеийн оношлогоо, Монгол хүний хавдарын эсийн судалгааны чиглэлээр МУИС болон Хавдар судлалын үндэсний төв хамран ажиллах гэрээ байгуулна.Утас:99002019

11.00 цагт МҮЭХ-нд “Оюу толгой” төслийн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас:99027019, 88007709

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Ардчиллын өргөөнд Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбоо, БНСУ-ын Сөүл хотын Ардчилсан Залуучуудын холбоотой Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэнэ.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд БХБЯ-наас "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" Олон улсын чуулга уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчдийн бүтээл танилцуулах арга хэмжээ болно. Утас:99002019

 

15.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Миний дуунууд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99059638, 99059620, 89116365

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэд аюултай хог хаягдлын дунд амьдарч эрүүл мэндээр ноцтой хохирч байна" сэдвээр нутгийн иргэд мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч иргэдийн эрхийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ.

сэтгэгдэл үлдээх