ТАЗ: ЗТХЯ-ны газрын дарга нарын сонгон шалгаруулалтад хэдэн хүн бүртгүүлсэн нь тодорхойгүй байна

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нарын сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд өнөөдрөөс сонгон шалгаруулалт нь эхэлж байгаа юм байна. 

Сонгон шалгаруулалтад оролцохоор хэчнээн хүн бүртгүүлсэн талаар Тарийн албаны зөвлөлөөс тодруулахад, "Одоогоор тодорхой болоогүй байна. Мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж, өнөөдрөөс сонгон шалгаруулалтыг нь эхлүүлээд байгаа юм . 

Тус яаманд хүн амины хэрэг гараад удаагүй байхад вагон осолдсонтой холбогдуулан салбарын удирдлагууд нь яамны газрын дарга нартайгаа хариуцлага хүлээж, ажлаа өгсөн билээ.

сэтгэгдэл үлдээх