Д.Эрдэнэбат: Бузар улс төрдөө миний гэр бүлийг битгий оролцуул

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Түүнийг  өмнөх парламентын үед  Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа  давуу эрхээ ашиглан, хэд хэдэн зээлийг олгуулсан гэх мэдээлэл  түгээд байгаа юм. Тэрээр “Аж үйлдвэрийн сайд байх хугацаанд ДЖҮ-ийг эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зээл олгох нь сайдын үүрэг байсан. Энэ үүргээ биелүүлэхэд надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ бузар улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийг битгий татан оролцуулаарай. Би сайд байхдаа өөрийн болон гэр бүлийнхээ эзэмшдэг компани дээр нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл гэдгийг би сайн мэднэ. Аливаа нэгэн зээл олгогдоход тухайн салбарын сайдын гарын үсэг зурах нь зайлшгүй үйлдэл. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс тайлбарлах вэ гэдэг нь өөрөө асуудал. Зарим хэвлэлээр миний гаргасан бүх шийдвэрүүдийг гаргаж тавьсан байна. Бүх зээл олгосон жагсаалт миний гар дээр одоо ч байна. Энэ зээлийн 60-70 хувь нь жирийн иргэдийн зээл байгаа. 2016 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 200 тэрбум төгрөгийн зээл олгох байсан ч Засгийн газар мөнгөгүй байсан учраас зээл олгогдоогүй. Энэ хооронд хүлээгдэж байсан бодлогын зээлүүд олгогдож байсан бөгөөд бүх жагсаалт нь ил байгаа. Засгийн газрын 2015 оны 26-р тогтоол гарч, ДЖҮ-д зориулж есөн хувийн хүүтэй зээл, зөвхөн арилжааны банкаар дамжиж олгогдсон.  Энэ үед бүх зүйл сонгон шалгаруулалтаар явсан. Ер нь бол өнөөдрийн энэ улстөрчдийн үйлдэлтэй өмнө нь авсан жирийн иргэдийн зээлтэй холбож тайлбарлах нь зохимжгүй гэж бодож байна. Өнөөдрийн олгогдож байгаа зээл нь зохион байгуулалттай, бодлогоор олгосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдгийг АН хэлж байгаа юм. Цаашид төрийн тусгай сангуудын үйл ажиллагааг түр зогсоож, эргэж нягтлах цаг болсон байна гэж бодож байгаа” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 14 өдөр

хаха бузар улс төрдөө гэнэ үү, цлс төрийг бузар гэж байгаам бол чи энэ бузар газар юу хийж яваан, гишүүнээсээ татгалзаа, бузар юм байж