Маргааш Яармагийн гүүрний нээлт болно

 "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт 4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийн нээлтийн ажиллагаа маргааш /2018.11.02/ өдрийн 13 цагт эхэлнэ.

 

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцох аж.

Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп хийгдэж хуучин гүүрний хучилтын хавтан, засварын бетон, явган замын бетон цутгах гээд төслийн ажлууд бүрэн дууссан байна.

 

Яармагийн шинэ гүүр нь 250.2 урт, 20.5м өргөн, 4 эгнээтэй, доогуураа 50 метрийн өргөнтэй нүхэн гарцтайгаар баригджээ. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр боссон аж. 

 

"Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажиллажээ. 

сэтгэгдэл үлдээх