Эмнэлэг, онцгой, цагдаагийн дуудлагыг нэг дор төвлөрүүлнэ

Аймгийн хэмжээнд ажиллаж буй камерын нэгдсэн хяналт, Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” ирэх онд ашиглалтад орно. Уг ажлын явцтай өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батлут танилцлаа. 

“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д 101, 102, 103, 105 зэрэг нэг зэрэг 9 дуудлага хүлээн авах боломжтой. Тусгай дугаарын дуудлагуудыг нэг дор төвлөрүүлснээр дээрх байгууллагууд осол, гал түймэр, хэргийн газарт нэг хугацаанд зэрэг очих боломж бий болох юм. Мөн эдгээр дуудлагын утаснуудыг тусгай программд холбож холбооны нэгдсэн системийг ашиглаж эхэлнэ.  

 

Түүнээс гадна дуудлагыг бичиж хадгалах, хуваарилах, автоматаар хариу өгөх, хариу өгсөн цаг, дуудлагын дагуу гарсан хугацааг хэмжиж эхлэхээс гадна Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн авто машинд GPS суурилуулах талаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга ярилаа. Ингэснээр хаяг тодорхойгүй айл хайх, мухар гудамжаар орж цаг алддаг асуудлыг зохицуулан, удирдлагын төвөөс явах замыг нь зааж өгдөг болох юм.

 

“Мэдээлэл шуурхай удирдлагын төв” байгуулах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. 

сэтгэгдэл үлдээх