ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД /Цуврал I/

МАН-ын Засгийн эрх авснаас хойших хоёр жилийн хугацаанд хийсэн томилгоог эргэн нягталбал төрийн чухал албанд зөвхөн улстөрчдийн хүүхэд, хүргэн, бэр, хамаатан садан залардаг систем бий болж бүрэлджээ. Төрийн албанд мерит зарчим тогтоож, танил, тал, арын хаалгаар ажилд авдаг тогтолцоог хална гэх амлалт хоосон лоозон болж хувирсан нь эндээс харагдана. Жишээ татвал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр, УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал Нийслэлийн нийгмийн халамжийн газрын дэд даргаар, УИХ-ын гишүүн Сү.Батболдын гэргийн төрсөн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна.

Хүү нь, дүү нь, нөхөр нь төрийн чухал албыг залгуулж буй жишээ бүр олон. Уралдаж, төрийн албанд хүнээ томилуулаа юу гэмээр урт жагсаалт хөвөрнө. Эдгээр мэдээллийг жагсаалтаар хүргэж байна.

  • УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Төлбөр тооцооны бүртгэлийн газрын дарга
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн  газрын дарга
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн ахын хүү Г.Гантулга Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга
  • УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүн
  • УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын гэргийн төрсөн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга
  • УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын дарга
  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын дарга
  • УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гэргий Р.Саранцэцэг Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирал
  • УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүү Д.Улам-Өрнөх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны албаны газрын дарга
  • УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дүү В.Үнэнбат Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал
  • УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав "Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК"-ийн захирал
  • УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн дүү Д.Баярсайхан Төрийн банкны ерөнхий захирал
  • УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн дүү Л.Эрхэмзаяа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр хариуцсан газрын захирал
  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр н.Мөнхбаатар “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дарга
  • УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү С.Мөнхчимэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд
  • УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал Нийслэлийн нийгмийн халамжийн газрын дэд дарга
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд газрын дарга
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга
  • Улаанбаатар хотын дарга Су.Батболдын эхнэрийн төрсөн дүү Б.Бат-Идэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн охин Б.Гаваа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тамгын газрын дарга
  • Сангийн дэд сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.news.mn Г.ХОРОЛ

сэтгэгдэл үлдээх