ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Туушин зочид буудлын Соёмбо танхимд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдуудтай уулзаж, Нийслэл хотын ерөнхий танилцуулга мэдээллийг хүргэж, хөгжлийн бодлогын талаар ярилцана. Холбоо барих утас: 99110697, 99160007
  • Хил хамгаалах ерөнхий газрын зааланд “Нийгмийн даатгал-миний мэргэжил” ажил мэргэжлийн улсын уралдаан эхэлнэ. Холбоо барих утас: 99070054
  • ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төр, төрийн бус болон ОУ-ын байгууллагуудтай хамтран “Career Expo” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зуучлалын арга хэмжээг “Hollyday Inn” зочид буудлын их танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 9993 1551
  • Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн таван давхрын 502 тоот хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:  9993 1551

09.30

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "М.Энхболдын дарангуйллыг зогсооё" сэдэвт хэвлэлийн хурал  АТГ, Олон нийтийн төв, №105 тоот өрөөнд зохион байгуулна
  •  Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно.

10.00

  • Сэнтрал Тауэрын 17 давхрын Мonet ресторанд Улаанбаатар хотын “ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө"-г хэлэлцэнэ.
  • “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” нэгдсэн арга хэмжээ, хуримтлалын аяны үр дүнг дүгнэх, аяны хүрээнд ХБНГУ-ын Шпаркассе банкнаас зохион байгуулсан онол, практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.
  • Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын “Аз жаргалтай хороо”-ны хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99190109

10.30

  • Төрийн ордны Б танхимд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. Холбоо барих утас:80003580

11.00

  • Новотел зочид буудалд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Холбоо барих утас: 98114640
  • Драгон төвийн 6 давхарт хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт болно. Холбоо барих утас: 99010499
  • “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99773800 94100151 88008516
  • Улсын Их дэлгүүрийн Номин супермаркет худалдааны төвд гарал, үүсэл тодорхой, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан махыг борлуулж эхэлнэ. Холбоо барих утас: 8001-9000
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан "Хичээх өдөр" арга хэмжээний үр дүнгийн талаар  Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ

11.40

  • "Монголын сүүлчийн их хатан" авран хамгаалах судалгааны тайлан – үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

13.00

  • Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын  "Байгаль орчин ногоон хөгжлийн хороо"-ны хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99251972

13.30

  • Сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цүнхний цацруулагчтай уут 440 ширхэгийг ерөнхий боловсролын 67-р сургуулийн бага ангийн сурагчдад тарааж өгөх үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99091516

16.00

  • Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын "Нийгмийн бодлогын хорооны хэлэлцүүлэг" болно. Холбоо барих утас: 96018838

17.00

  • “Эс…” нэртэй үзэсгэлэн Маршал арт галерейд нээлтээ хийнэ. Холбоо барих утас: 88002938

сэтгэгдэл үлдээх