Цусны даралттай дайн зарлахаар болов

         Цусны даралт, зүрх судасны өвчин сүүлийн үед ихсэх болсон. Энэ асуудал нь Монголын онцлог гэхдээ хүрсэн. Архидалт, нийгмийн бухимдал, стресс энэ бүхэнд нөлөөлж байгааг ч хэлж ярьсаар ирсэн.Зүрх судас мэдрэлийн Үндэсний лавлагааны төвөөс ХААН банктай хамтран "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг санаачлан хэрэгжүүлэхээр болсон байна. Аяны хүрээнд гуравдугаар төв эмнэлгийн зүрх судас, мэдрэлийн төвийн үйл ажиллагаагаар дамжуулан 21 аймаг, 9 дүүргийн зүрх судас мэдрэлийн эмч нарын оролцоо, дэмжлэгтэйгээр цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг, үзлэгийг орон даяар үе шаттайгаар зохион байгуулах болжээ. Ийнхүү монголчуудын хувьд хавдрын дараа орох аймшигт өвчний эсрэг аян зохион байгуулагдана.

                                                                                                 Т.Ном

сэтгэгдэл үлдээх