УИХ-ыг тараах талаар мэдээлэл хийнэ

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд  Улаанбаатар хотноо ОУАЭА-ийн шинжээчдийн баг мэдлэгийн менежментийн асуудлаар сургалт-семинар хийнэ. Холбоо барих утас: 88106705 Отгонцэцэг

08.30

  • Төрийн ордонд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад Төр, Төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" үндэсний чуулган болно. Холбоо барих утас: 91915340, 99931551

09.00

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны жилийн үйл ажиллагааны тайлангын хурал Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд болно. Холбоо барих утас: 88002923
  • Гадаад хэргийн яамны өргөлтгөлийн 204 тоот танхимд Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болно. Холбоо барих утас: 99179899, 86885060

11.30

  • ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Холбоо барих утас: 8001-9000

11.40

  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өнөөгийн амьдрал, бие даан амьдрах эрх гэх мэт бодит нөхцөл байдлыг харуулсан "БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ" фото зургийн үзэсгэлэн BlueMon-ний нэг давхарт нээлтээ хийнэ.

13.00

  • Үндэсний мэдээллийн төвд Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу сэдвээр буюу төрийн эрхийг хууль бусаар авсан УИХ-ыг тараах талаар Гал Үндэстэн, Их цааз их эргэлт зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нийлж мэдээлэл хийнэ.

сэтгэгдэл үлдээх