Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, бүх нутгаар хүйтний эрч чангарч хүйтэн жавартай байна.

2018 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Балж, Улз голын хөндийгөөр 21-26 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 18-20 хэм хүйтэн байна. 

сэтгэгдэл үлдээх