Оросын шинэ үеийн хуягт машинууд Кубанид онхолдлоо

Краснадорын хязгаарын Апшеронд хоёрын зэрэг шинэ үеийн хуягт техник "Тайфун-У" онхолдлоо.

Осол Хадыженскийн автозамын 18-19 дэх километрт болжээ. Хуягтууд налуу руу өнхөрч дээшээ харсан байна. Нэг машинаас утаа суунаглаж байсан хэмээн хэвлэл мэдээллээ.

Энэхүү хуягтууд замын ойролцоо байрладаг Ерөнхий штабын удирдлагын 10 дугаар тусгай бригадад харъяалагддаг ажээ.

Олон ажиллагаат  Урал-63095 «Тайфун-У» загварын хуягтыг ОХУ-ын зэвсэгт хүчин 2015 онд ашиглаж эхэлсэн юм.

 

сэтгэгдэл үлдээх