Ким Жон Ил нас нөгчсөний 7 жилийн ой тохиож байна

БНАСАУ-ын удирдагч асан Ким Жон Ил нас нөгчсөний долоон жилийн ойтой холбогдуулан Хойд Солонгосын иргэд өнөөдөр /20418.12.17/ Пёньян хотын Мансу толгой дахь түүний хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Ким Жон Унд үнэнч байхаа тангараглав.

Ким Жон Ил 2011 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр нас нөгчиж, түүний хүү Ким Жон Ун эцгийнхээ халааг залгамжлан авсан билээ. Олон гаднын шинжээчид Ким Жон Унд эргэлзэж байсан хэдий ч, тэрбээр өөрийн эрх мэдлээ бэхжүүлж, олон улсын хориг арга хэмжээг үл харгалзан улс орныхоо эдийн засгийг дээшлүүлж, цөмийн зэвсэг, АНУ-д хүрэх чадвартай урт зайны тусгалтай пуужинтай болох өөрийн өвөг эцэг, эцгийн мөрөөдлийг биелүүлж чадсан юм.

Өмнөх өдөр нь /2018.12.16/ Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ дэлгэрэнгүй тайлбар цацаж, тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг өргөжүүлсэнд АНУ-ын төрийн департмент болон засаг захиргааны албан тушаалтнуудыг буруушаажээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг дурдаагүй бөгөөд Пёньян түүнтэй ээлжит дээд хэмжээний уулзалт хийхэд нээлттэй гэдгээ илэрхийлэв. Д.Трампын зүгээс ирэх жилийн эхээр Ким Жон Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа билээ гэж Аль Жазира мэдээлэв.

сэтгэгдэл үлдээх