МАН-ын Бага хурал У.Хүрэлсүхийн мэдээллээр эхэлж, зарим гишүүнийг намаасаа хөөх асуудлаар үргэлжлэх бололтой

Эрх баригч МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 11.00 цагаас эхлэхээр товлосон ч одоо гишүүдийнхээ бүртгэлийг хийж байна.

Тус хурлыг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэрсийг өчигдөр авч байсан ч гэнэт хурал хаалттай болох мэдээг хэвлэлийнхэнд өчигдөр орой тараасан юм. 

Эх сурвалжуудын хэлж буйгаар МАН-ын Бага хурлаар хамгийн түрүүнд намын дарга нь үг хэлж, дараагаар нь Хяналтын Ерөнхий Хороо (ХЕХ) нь мэдээлэл хийх юм байна. ХЕХ-ы мэдээлэлд зарим гишүүнээ намаас хөөх асуудлыг оруулж ирж магадгүй гэсэн хүлээлт байгаа юм. 

Мөн энэ хурлаар МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт гэсэн асуудлууд хэлэлцэх нь. 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДҮРЭМ-д Бага хурлыг 369 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулна. Бага хурлын гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж, саналыг нууцаар хураана. Бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ гэж зааж өгчээ. 

Бага хурлаараа МАН намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах, намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн журмыг тогтоох, Намын хүний нөөцийг бүрдүүлэх шилж сонгох, дэвшүүлэх хариуцлага тооцох журмыг батлах, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрөх зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдэх эрхтэй байдаг билээ. 

Хамгийн сүүлийн үеийн улс төрийн судалгаануудын дүнгээс харвал эрх баригч МАН-ын рейтинг багагүй буураад байна. 

Намуудын рейтинг, эх сурвалж: МЭК судалгааны байгууллага:

 



Харин улстөрчдийн рейтингийг харвал намын рейтинг нь доошилсон ч даргынх нь өссөн дүр зураг харагдаж байна. Судалгааны эх сурвалж: MMCG

 

 

 

 

 

 

сэтгэгдэл үлдээх