ШУУРХАЙ: УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан тогтоол батлагдлаа

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал үргэлжилж байна.

Бага хурал 21.00 цагийн орчимд завсарлаж, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн юм. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх саналыг тавьсан боловч М.Энхболд хүлээж аваагүй гэсэн мэдээлэл ирсэн. Улмаар Удирдах зөвлөлийн хурал өндөрлөж, Бага хурал хуралдаж эхэлсэн бөгөөд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн тогтоолыг дөнгөж сая баталлаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гаргасан саналын дагуу батлагдаж байгаа уг тогтоолыг 90 гаруй хувийн саналаар баталсан гэх мэдээлэл байна. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболд Бага хурлын тогтоолоор үүрэгт ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарч байна.

Өнөөдөр /2018.12.19/ 11.40 цагт хаалттай эхэлсэн МАН-ын Бага хурал үргэлжилж байна.

сэтгэгдэл үлдээх