ШУУРХАЙ: МАН-ын Бага хурал завсарлаж, УЗ хуралдаж байна

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал үргэлжилж байна. Өнөөдөр /2018.12.19/ өглөө 11.40 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байгаа бөгөөд хурал саяхан завсарлаж, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ.

Үүнээс өмнө МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Бага хурлын гишүүд үг хэлж, намынхаа шинэчлэлийн асуудлыг хөндсөн. Бага хуралд оролцож байгаа гишүүдийн ихэнх нь "УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдсон төрийн албан тушаалыг наймаалцахыг завдсан гэх 60 тэрбумын хэргийг эцэслэх ёстой, УИХ-ын дарга М.Энхболдод улс төрийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай" гэх тайлбарыг хэлж байна.

Одоогоор МАН-ын Бага хурал түр завсарлаж, намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж байна.

***

 САНАЛ БОЛГОХ: Бага хурлын БУСАД МЭДЭЭЛЭЛ 

МАН-ын Бага хурал хаалттай болно

Дэлгэрэнгүй: http://news.zindaa.mn/2k66

Хувийн компанийн оффист манай намын томилгоог зурж байна

Дэлгэрэнгүй: http://news.zindaa.mn/2k6p

М.Энхболд: Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй

Дэлгэрэнгүй: http://news.zindaa.mn/2k78

АТГ-ын дарга Х.Энхжаргал ГИШҮҮДИЙГ дарамталжээ

Дэлгэрэнгүй: http://news.zindaa.mn/2k7x

У.Хүрэлсүх: Би хэзээ ч ах дүү, төрөл садандаа ЖДҮ-гээс зээл авъя гэж явж үзээгүй

Дэлгэрэнгүй: http://news.zindaa.mn/2k80

Манай нам МАФИЖСАН байна

Дэлгэрэнгүй: http://news.zindaa.mn/2k81

Б.Энх-Амгалан: Бага хурлаас улс төрийн шийдвэр гараасай гэж хүсч байна

Дэлгэрэнгүй: http://news.zindaa.mn/2k84

Ц.Нямдорж: УИХ-ын нэр хүнд уначих гээд байсан учраас би ажлаа өгөөд бууж байсан

Дэлгэрэнгүй: http://news.zindaa.mn/2k86

сэтгэгдэл үлдээх