Шинэ оны анхны нар 08.40 цагт мандлаа

Жил бүрийн эхний өдрийн өглөө эртлэн босож, нар харахаар гарцгаадаг уламжлал тогтоод байгаа билээ.

Шинэ оны анхны наранд хүслээ шивнэн аз жаргал, амжилтаар дүүрэн байхыг хүсвэл ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлэгшээж иргэд ийнхүү эртлэн босдог юм.

Тэгвэл өнөөдрийн буюу 2019 оны анхны нар 08.40 цагт мандаж, олон мянган хүн шинэ оны анхны наранд хүслээ шивнэцгээжээ. Олон нийтийн сүлжээнд 2019 оны анхны нар илч гэрэл сайтай мандсан талаар олон хүн нийтэлжээ.

Тиймээс 2019 онд монголчуудын үйлс бүхэн өөдлөн дэвжихийг ерөөлтэй хэмээн иргэд билэгшээж байгаа юм.

сэтгэгдэл үлдээх