Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлж дуусчээ

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 5-ны өдөр улсын хэмжээнд үнэлж дуусчээ.

Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45,381 албан хаагч хамрагдсан байна. Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь  ангилан дүнг нь нэгтгэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалангаар ахлуулсан Төв комисс энэ дүнг нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулах юм байна.

сэтгэгдэл үлдээх