Д.Дорлигжав: Намайг Тордойн Ганболдын гүтгэлгээр саатууллаа

-Түүнчлэн хуулийнхан Д.Дорлигжавыг саатуулсан нь тэрбээр гэм буруутай гэсэн үг биш бөгөөд тодруулж шалгах шаардлага байгаа учраас ийм арга хэмжээ авсан гэж ойлгож болох юм-

Д.Дорлигжав: Намайг Тордойн Ганболдын гүтгэлгээр саатууллаа

АТГ-аас УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр, ажлын байранд нь нэгжлэг хийж улмаар саатуулсан. Ингэхдээ “Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболдын УЕП  байсан Д.Дорлигжав 4 сая ам доллар нэхсэн. Улмаар дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн Д.Баатарын данс руу шилжүүлмэгц түүнийг сулласан хэмээн ярьснаас үүдэн түүнийг шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл Т.Ганболдын ярьсныг Д.Дорлигжав үгүйсгэсэн байдаг. Ингэхдээ "2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас манай дүүгийн компанийн данс руу хоёр сая ам.доллар хоорондын тооцоо гэж орж ирээд, тэр өдрөө эргээд "Голомт" банкны зээлийн төлбөр гээд гарсан. Ингээд манай дүү "Голомт" банкнаас авсан зээлээ хааж, төлбөр тооцоогоо дуусгасан. Үүнээс сарын дараа манай дүү компанийхаа дансыг шалгатал дахиад хоёр сая ам.доллар өөрт нь мэдэгдэхгүй ороод, гарсан. Тэгээд "Голомт" банкны захирал руу 2011 оны арваннэгдүгээр сарын 14-нд албан тоот явуулж, данс руу төлбөр тооцоо ороод гарсныг тодруулсан. "Голомт" банкнаас манай дүүд тайлбар өгсөн. Т.Ганболдын “Pioneering" компаниас танай данс руу хоёр сая ам.доллар андуурч шилжүүлсэн тул мөнгийг буцааж шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу мөнгийг буцаасан гэсэн тайлбарыг банкнаас өгсөн. Тэгэхээр Т.Ганболдын ярьж байгаа 4 сая ам.долларын эхний хоёр сая доллар нь хоорондын тооцоогоо дуусгасан баримт. Нөгөөх нь андуурч хийсэн гүйлгээнийхээ баримтыг барьж яваад байгаа хүн" гэсэн тайлбарыг өгсөн байдаг юм. 

Юутай ч АТГ-ынхан Д.Дорлигжавыг хуульд зааснаар, шүүхийн шийдвэргүйгээр 72 цагаас илүү баривчлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж АТГ цагдан хорих саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж, прокурорын хүсэлтийг харьяалах шүүхэр хэлэлцэх ёстой. Хэрвээ шүүхээс "Цагдан хорих шаардлагагүй" гэж үзвэл гадуур байцаана.

Түүнчлэн хуулийн байгууллагынхан Д.Дорлигжавыг саатуулсан нь тэрбээр гэм буруутай гэсэн үг биш бөгөөд тодруулж шалгах шаардлага байгаа учраас ийм арга хэмжээ авсан гэж ойлгож болох юм. Учир нь гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог. Мөн Д.Дорлигжав энэ хэрэгт өөрийгөө болон дүүгээ буруугүй хэмээж байгаа бөгөөд баривчлагдахаасаа өмнө ойрын хүмүүстээ "Намайг Тордойн Ганболдын гүтгэлгээр саатууллаа" хэмээн хэлсэн аж. 

ЭХ СУРВАЛЖ:imongolia.mn 

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 өдөр

Хоорондын тооцоо 2 сая доллар байсан нь ямар учиртай тооцоо вэ/бодвол дээрэм байх/, 2 сая доллар данс андуурч орно гэж хэзээ ч байхгүй, данс нь буруу бичигдлээ гэхэд байгууллагын нэр давхар буруу бичигдэнэ гэж байх уу, тэгээд ч банкныхан ийм өндөр дүнтэй гүйлгээг хэзээч андуурдаггүй байхгүй юу. Дорлигжав хулгайч дээрэмчин болж ээ хөөрхий

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 өдөр

зочин

  • [192.168.1.1]
  • 2 өдөр

Нөгөө Элбэгдоржийнх нь тавьсан худалдагдсан шүүгч нар нь сулалчих нь даа хаж байгаарй. Одоогийн ажиллаж байгаа шүүгч нар бүгд Элбэгдоржийн тавьсан шүүгч нар Дорлигжав Элбэгдорж хоёрын бий болгосон шударга бусын хонгилын шүүгч нар шүү дээ. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Зоригт, Хосбаяр, Соёмбоэрдэнэ, Батцэрэн, Цагаанцоож эд бүгд Элбэгдоржийн захиалгаар Энхбаярыг, Цагдаагийн хэдэн хурандаа нарыг хилсээр шийтгэж хэлмэгдүүлснийхээ шанд дээд шүүхийн шүүгч болчихоод сууж байгаа. Эд нарыг байхад Доёо ял авна гэж байхгүй. Битгий горьд.

ИРГЭН

  • [192.168.1.1]
  • 5 өдөр

БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭВЭЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭЭ ГЭЖ АРДЫН САЙХАН ҮГТЭЙ , УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКОРОР БАЙСАН ХҮН ШОРОНД ОРНО ГЭДЭГ НЬ НЭЛЭЭН ТОМ АСУУДАЛ ШҮҮ , МОНГОЛД БОЛСОН БОЛЖ БУЙ БҮХ ТОМ ХУЛГАЙ , ДЭЭРЭМИЙГ МЭДНЭ НААД НӨХӨР ЧИНЬ ИЙМ ГАРГАЖ ҮЛ БОЛНО

ИРГЭН

  • [192.168.1.1]
  • 6 өдөр

2 САЯ ТӨГРӨГ АНДУУРСАН БОЛ ЯАХАВ 2 САЯ ДОЛЛАР ШҮҮ ТЭНЭГ МОНГОЛЧУУДЫГ ЯАСАН Ч ЯАХАВ ГЭЭД БНА УУ