Багш ажилчдын цалинг 20 орчим хувиар нэмлээ.

Засгийн газраас боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинг нэмэхээр шийдвэрлэлээ Боловсролын салбарын хамгийн ачаалал ихтэй ажилладаг бага ангийн багш, цэцэрлэгийн багш нарын цалин 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 12.3 хувь, бусад багш, түгээмэл мэргэжлийн ажилтнуудын цалин 8 хувь, 2018 оны 10 дугаар сарын 01-нээс бүх багш, ажилтнуудын цалин 6.48 хувиар нэмэгдэж нийтдээ 14.8-16.8 хувиар тус бүр нэмэгдэж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдөр /2019.01.16/-ийн хуралдаанаар боловсролын салбарын багш, түгээмэл мэргэжлийн ажилтнуудын цалинг 12.3 хувиар 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс нэмэгдүүлэхээр боллоо. Түүнчлэн боловсролын салбарын дунд, ахлах ангийн багш нарын цалингийн ангилал зэрэглэл ахиулах асуудал хүлээгдэж байсан учир дунд болон бага ангийн багш нарын цалингийн шатлалыг тус бүр нэг шатлалаар ахиулан шинэчиллээ. Ингэснээр дунд, ахлах ангийн багш нарын цалин 20 орчим хувиар нэмэгдэн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс олгогдохоор болж байна.

сэтгэгдэл үлдээх

зочин

  • [192.168.1.1]
  • 1 Сар

Хамгийн сүүлийн шатлалд байгаа багш нарын шатлалыг яаж ахиулах вэ

Bayantes

  • [192.168.1.1]
  • 1 Сар

Боловсролын байгууллагын бас хэн ч тоодоггүй ажилчид цалин гэж хөгийн юм авна хамаг муу муухай ажлыг хийнэ. Ядаж 5 жилийн мөнгийг бүх ажилчдад олгож өгөөчээ 90-р тогтоол буюу хөдөө орон нутгийн нэмэгдлийг хэдхээн хүн л авдаг шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Сар

Баярлаа

Багш

  • [192.168.1.1]
  • 1 Сар

ЕБС-ийн хамаг дүн мэдээ тайлан гэх мэт янз янзын ажлуудыг маш их ачаалалтайгаар хийж гүйцэтгэдэг сургалтын менежерийн цалин олигтой нэмэгдсэнгүй ээ. Анхаарч үзээсэй гэж хүсэх байна.

zochin

  • [192.168.1.1]
  • 1 Сар

surguulid hamgiin ih ajiltai baidag surgaltiin menejeruudiin tsalin bas l oligtoi ahisangui ee