“Иргэдийн өрийн дарамтыг бууруулах чухал шийдвэр гаргалаа”

712-1525743038naranbaatar_l

Л.НАРАНБААТАР

“Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал

“Төрд өмч байж болно. Гэхдээ төр өмчөө Норвегийн сан шиг ухаалаг удирдвал асуудал байхгүй. Харамсалтай нь, өнөөдрийн нөхцөл байдлаас харахаар ингэх боломж алга. Засгийн газар нь 1.2-1.5 жилийн настай, засаг огцрох бүрт төрийн өмчийн компаниудын захирлууд солигддог, өмнөх хойнох идсэн ууснаа ухалцдаг, бараг өдөрт нэг хүн баригдаж шалгагддаг ийм нөхцөлд төр өмчөө зөв удирдаж чадахгүй. Төрийн өмч гэдэг зүйл сүүлийн хэдэн жил АТГ-ыг ажилтай байлгалаа. Олон хүнийг шоронд, өчнөөн хүний шуналыг хөдөлгөж, адын санааг нь гүйцэлдүүлэх зэвсэг боллоо л доо. Уул уурхайн салбар 2.1 их наяд төгрөгийн татварын орлогыг бүрдүүлсэн байна лээ. Үүний дийлэнх нь нөгөө адлагдаад байгаа “Оюутолгой”, “Энержи ресурс”, МАК-ын татвар хураамжид төлсөн мөнгө. Үндэсний баялаг бүтээгчдээ харааж зүхээд байвал Зимбабве, Венесуэлийн араас явж байна гэсэн үг.”

Эх сурвалж: Өдрийн сонин

Ж.Дэлгэрсайхан ECONOMICS

Ж.ДЭЛГЭРСАЙХАН

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч

“Сүүлийн жилүүдэд иргэдийн өрийн дарамт хоёр дахин өссөн. Ипотекийн зээл, хэрэглээний зээл, цалингийн зээл гээд энэ бүхэн нийлээд өрхийн нийт орлогын 70 хувь руу тун дөхсөн. Тиймээс үүнийг барьж сааруулахын тулд Монголбанк хоёр чухал арга хэмжээг авлаа. Нэгдүгээрт хэрэглээний зээлийн хугацааг багасгалаа. Хоёрдугаарт, өр, орлогын харьцаа 70 хувь байхаар баталсан нь тун зөв шийдвэр. Эдийн засагт халалт бий болсон энэ үед иргэдээ болон эдийн засгаа эрсдэлээс хамгаалсан алхам. Өрхийн өрийн дарамт нэмэгдэх хэрээр иргэдийн худалдан авах чадвар доройтож чанаргүй зээл ихсэх, эдийн засагт санхүүгийн савлагаа бий болно. Манай монголчууд хэрэглээ өндөртэй хүмүүс. Эдийн засаг сэргэсэн үед их хэмжээний зээл авах нь эргээд эрсдэлд оруулах талтай. Эдийн засгийн халалтыг барихын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж тодорхой дохио сануулга өгсөн. Хэдийгээр эдийн засаг өсч байгаа ч гэсэн бүх зүйл сайхан болоогүй шүү гэдгийг анхааруулж байна гэсэн үг.”

Эх сурвалж: news.mn

сэтгэгдэл үлдээх