Хэл ам дагуулсан "Тойрог" ажиллагаа

УИХ-ын гишүүд баяр ёслолын үеэр тойргоо нэг тордчихдог ухаантай. Ингэхдээ сонгуулийн жил дөхсөн үед баяр ёслолыг далимдуулан үзэгдэх нь элбэг гээд хэлчихэд буруудахгүй биз. 

Тиймдээ ч монголчуудын уламжлалт баяр болох Цагаан сарыг далимдуулсан улс төрчдийн "тойрог" ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий гишүүд тойрогтоо очиж, гурил будаа тарааж явна. Түшээдийн гарын бэлэгт  тавгын идээ, гурил, сүү, будаа, цаг тооны бичиг зэрэг зүйлс багтаж, настнуудын гарт очиж байна. 

Энэ ажиллагааг УИХ-ын гишүүн "Оргилийн" хэмээн нэрлэгддэг Ж.Ганбаатар өнгөрсөн амралтын эхлүүлж тойргийнхоо хөгшчүүдэд гарын бэлэг тарааж хөгшчүүлээнхээ дунд азтан шалгаруулж эхэлсэн. Түүний араас Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил гэх мэтээр жагсаж эхэллээ. 

Ирэх сонгуулийн өмнөхөн гарах гишүүний тойрогтоо хийсэн ажлын тайланд энэ бэлэг багтах нь дамжиггүй. Тойргийнхоо төчнөөн ахмадад бэлэг тараасан гэх тайлан таны гарт удахгүй хүрэх биз ээ.

Хачирхалтай нь гишүүдийн "тойрог" ажиллагаа энэ жил хэл ам ихтэй болж байна. Учир нь Ж.Ганбаатар гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзаж байх үед 83 настай хөгшин амиа алдсан золгүй хэрэг гарсан. Үүнд эгдүүцсэн ард иргэд ядарсан хөгшчүүлийнхээ амь насаар тоглолоо хэмээн бухимдаад буй. 

Харин үүний араас НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн тойрог ажиллагаа мөн хэл ам татлах болов. Тодруулбал Д.Амарбаясгалангийн зурагтай календарийн мэндчилгээг Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба, гавьж Д.Чойжамц бичиж өгчээ.

Тэрбээр мэндчилгээний төгсгөлд “Ум сайн амгалан болтугай” гэж бичсэн нь уншигчдад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бололтой.

 

 

сэтгэгдэл үлдээх