МАНАН буюу улс төрчдөө хаацайлсан ухуулга

Сүүлийн үед: Төрийг МАНАН-гаас цэвэрлэх ажиллагааг Венесуэл, Болив улсад болсон улс төрийн үймээнтэй ижилсүүлэх гэсэн оролдлого явуулж, биднийг болгоомжлол, эргэлзээнд оруулах нийтлэлүүд ихээр бичигдэх боллоо. Венесуэл, Болив улсын алдаа завхралыг санаж, болгоомжлох нь зүйтэй л дээ. Гэхдээ дээрхи нийтлэлүүдийн ихэнхи нь болгоомжлуулах үүднээс бичигдэж байна гэхээсээ илүү ард түмний тэмцэл зорилгыг мохоох гэсэн чиг хандлагаруу хөтлөөд байх шиг байх юм. Уг санаа нь чухамдаа "МАНАН-г устгавал Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

  Болив улсаар жишээлээд бод! гэх юмуу, эсвэл лидер улс төрчдөө ялалвал Венесуэлийн жишгээр хэлмэгдүүлэлт болно. Улс орны нэр хүнд унаж, гадныхан манайд хөрөнгө оруулалт оруулахаа больж, бид ядуурч сульдана" гэж МАНАН буюу улс төрчдөө хаацайлсан ухуулга болчихоод байгаа юм л даа. Гадны хөрөнгө оруулалт, олон улсын нэр нөлөө багасна гэдэг ч юу л бол?! Харин ч хууль эрхзүйн хувьд тогтвортой, авилгал хээл хахуульгүй, шударга ёст төр засагтай болбол гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг илүү ихээр татах байх.

  Ер нь баруун Европынхон хийгээд Япон Солонгосчууд хууль эрхзүйн тогтвортой улс оронд л үйл ажиллагаагаа явуулах үндсэн сонирхолтой улсууд байдаг. Та бүхэн анзаарсан л байх. Жишээ нь: Европ соел иргэншилтэй хүнийг Монголчууд бид үнэ хөлсгүй байр орон сууцаар хангах ч юмуу, эсвэл хоол унданд даах гэх зэргээр хүндэтгэл үзүүлэхээр тэд уурладаг. Дамаан үнэгүй юманд бол бүүр их дургүйцэж, "намайг доромжиллоо" хэмээн үзэж эсэргүүцдгийг гаднаас зочид урьсан хүмүүс бүгд анзаарсан байх. Тэд угаасаа шударга бус, ашигч завшаанч зан чанарыг үзэн яддаг улс. Япон, Солонгосчууд ч гэсэн мөн адил ёс журам зөрчих тун дургүй улс. Ёсзүй, хууль эрхзүйн зохион байгуулалттай газар л ажиллаж хөдөлмөрлөх сонирхолтой улсууд байдаг.

  Энгийн жишээнээс... биеэ авч яваа байдал... зэргээс нь л харахад шууд ойлгомжтой байдаг шүү дээ. Ийм улс орнуудын ард иргэд юу л гэж МАНАН гэх мафижсан төр засагтай улс оронд үйл ажиллагаагаа явуулах гэж хөрөнгө мөнгөө эрсдэлд оруулж гаргаж байхав дээ. Мэдээжийн...! Тэгэхээр бид улс төрдөө цэвэрлэгээ хийлээ гээд "гадны хөрөнгө оруулалт" зогсоно гэж байхгүй. Харинч өсөн нэмэгдэнэ. Үүнийг ч манай хойд өмнөд хөршүүд мэдрээд улс төрөө авилгалаас ангижруулж, олигархиудтайгаа зоригтой шийдэмгий тэмцэн, хууль эрхзүйн чадамж нөхцлөө сайжруулаад авсан. Одоо Оросод хийгээд Хятадад зорчсон зорчигчид биеэрээ мэдэрч байгаа байх. Ямар байсан хил гааль ямар болсныг...

  Ямар байсан төрийн албаны үйлчилгээ одоо ямар болсныг... та бүхэн илтэд биеэрээ мэдэрч байгаа биз дээ. Одоо Оросод "налоги" гэх дээрэм байна уу? Хятадад хуурамч бараа таваар үйлдвэрлэх, татвар орлогоос бултуулах гэх мэт бусармаг үйлдлүүд хэр хумигдаж байгаа билээ дээ? Тэрбум гаран хүн амтай улс оронд шинэчлэлт, өөрчлөлт жаахан удаашралтай байгаа байлгүй. Гэхдээ л 1990 оныхтой харьцуулашгүй шинэтгэгдсэн байна лээ. Энэ чинь төрийн хэмжээнд их цэвэрлэгээ хийгдсний л үр дүн юм шүү дээ. Одоо хойд өмнөд хөршид зорчиход таатай болсон. Ийм байхад бид тэр хоёр оронтой харилцаагаа улам өргөжүүлэх үү?

  -Өө төрдөө цэвэрлэгээ шинэтгэл хийсэн муу муухай улс орон гээд цэрвэж жигших үү? Мэдээж улам л харилцаагаа өргөтгөнө шүү дээ. Тэр хол Болив, Венесуэл гэх мэт ЛатинАмерикийн орнууд, Африк, Арабын байгалийн баялагтай орнуудыг мэдэхгүй байж, хэн нэгний мэдэмхийрснээр харьцуулж, жишиж айж эмээх хэрэггүй байх өө!!! Ойрхон, энүүхэнд байгаа хойд өмнөд хоёр хөрш, харилцаа холбоотой байгаа Япон Солонгосоо л харчих. Эрхбиш биеэр очиж үзээд, нүдээр харж мэдэрч байгаа юм байна хаа холын бараа сураг нь үл харагдах тэдгээр орнуудаас илүү бодит жишээ болох байх. Эд л лав алдсангүй. Бид ч бас мунхаг мулгуу ард түмэн биш МАНАН-гүйгээр амьдарчихаж өлхөн дөнгөх байлгүй. Улс төрөө цэвэрлэсэн нь л дээр биз ээ!!! Эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй !!!

Батболд.Х

сэтгэгдэл үлдээх