“Их эе” хуралдаж хагарал эцэс болно    

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг  хуралдуулах тухай тов зарлажээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулах хууль зүйн үндэслэлгүй гэдэг мэдэгдэл гаргасны улмаас хойшлуулаад байсан билээ. Энэ удаагийн “Их эе” хурлыг 2014 онд хуралдсан Цэцдийн зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгээс зохион байгуулж буй аж. МҮБХ-ны цэцдийн зөвлөлд “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат нарын хүмүүс багтдаг юм. Ээлжит бус “Их эе” тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод болно.

МҮБХ-ны доттор гарсан энэхүү хагарал олон жилийн улбаатай бөгөөд “Их эе” хуралдсанаас үүсээд байгаа нөхцөл байдал сайжирч бөхчүүд ардчилсан зарчмаар удирдлагаа сонгож, цаашдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах бололцоог бүрдүүлнэ гэж олонх гишүүд нь үзэж байгаа юм.

сэтгэгдэл үлдээх