Их найрагчтай салах ёс хийлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр /2019.02.11/ сүүлчийн замд нь үдэж байна.

Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Талийгаачийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нь нутаглуулах юм.

сэтгэгдэл үлдээх