Жагсагчид өөрийгөө галдан шатаав  

Венеусэлийн сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган жагсагч нийслэл Каракас хотноо жагссаар байна. Цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас олон газар мөргөлдөөн үүсч, 48 хүн амиа алджээ. Жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч, даралттай ус болон хийн буу ашиглаж буй юм. Тэгвэл өчигдөр Каракас хотноо болсон жагсаалын үеэр нэг жагсагч өөрийгөө галдан шатаасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. 20 орчим насны залуу өөрийгөө шатаасан бөгөөд албаныхан шуурхай ажиллаж залуугийн амь насыг аварчээ. Харин гэрчүүд “цагдаагийнхан залуу руу шатамхай бодис цацсан” гэжээ. Өчигдрийн жагсаалд ойролцоогоор 200 мянган хүн нэгдсэн байна. Жагсагчид Ерөнхийлөгч болон Засгийн газраа огцрохыг шаардаж байгаа юм. Хүн амын аьжиргааны төвшин илтэд доройтсон, ардчилалын үнэт зүйл утгаа алдсан, үг хэлэх хэвлэн нийтлэх эрхийг эрх баригчид боомилсон, нийгэм эдийн засгийн байдал ноцтой дройтсон гэх шалтгаануудыг жагсагчид тоочин нэн даруй эрх баригчдыг ийнхүү суудлаас нь огцруулж шинэ Ерөнхийлөгч, Засгийн газрыг ардчилсан сонгуулийн үр дүнд гаргахаар чармайж байгаа юм.        

Дашрамд тодотгоход өмнөд Америкийн олон улс оронд улстөрийн нөхцөл байдал хурцдаж олон нийт төр засгаа эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа бөгөөд тивдээ хамгийн энх амгалан гэгддэг Бразил, Венеусэл зэрэг орнуудад эмх замбараагүй байдал газар авсан нь олон улсын зүгээс ихээхэн түшгүүр төрүүлээд байна.      

сэтгэгдэл үлдээх