Монгол улс лхагва гарагт мөнгөжинө

УИХ-аас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Гэвч төсвийн тодотголд тусгасан ганцхан заалтаас болоод хөтөлбөрт хамрагдах хугацаа хойшлогдсон юм. Уг заалтыг УИХ-аар эгүүлэн татсан тул ОУВС манай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Валютын сангийн захирлууд энэ долоо хоногийн лхагва гаригт буюу тавдугаар сарын 24-нд хуралдах аж. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс 440 сая ам.долларын тусламж авах боломж нээгдэнэ. Хэрэв ОУВС-ын Захирлуудын зөвлөл нааштай шийдвэл санхүүжилт тэр өдрөө орж ирнэ. Хөтөлбөрт хамрагдчихвал олон улсаас авах 5,5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл тусламжууд шат дараатай орж ирэхээр тохиролцоо хийгдэж байгаа билээ.   

сэтгэгдэл үлдээх